Дэлхийн банк өдрийн 1,9 ам.долларын орлоготой бол нэн ядуу гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Кин “ Нэн ядуугийн түвшин өдрийн 1,9 ам.доллар болж өссөн хэмээн зарлав. Өмнө нь 1,25 ам.долларын өдрийн орлоготой бол нэн ядуу хэмээн үздэг байсан бол энэ онд дэлхийн олон оронд хийсэн амьдралын түвшиний судалгаагаар энэ үзүүлэлт өссөн гэнэ.  Дэлхийн банкны судалгаагаар энэ жил дэлхийн нэн ядуурлын түвшин анх удаа 10 хувиас бага гарахаар байгаа аж. 2015 онд дэлхий дээр 702 сая хүн нэн ядуу гэсэн түвшинд амьдарч байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амын 9,6 хувь нь юм. 2012 онд энэ энэ тоо 902 сая буюу дэлхийн хүн амын 12,8 хувьд байсан аж. Дэлхийн банкны судалгаагаар хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн ачаар хүн амын ядуурлын түвшин хурдацтай буурч буй гэнэ. Боловсрол, эрүүл мэндийн салбарын төсөв ч энэ хэрээр өсч буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top