Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын нутаг дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд 8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын суурь тавих ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ.
БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 25 сая.ам.долларын өртөгөөр босох энэ нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах бас нэг эх үүсвэр бүрдэх юм.
Шавь тавих ёслолд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Ганболд, ЭХЯ-ны БХЗГ-ын орлогч дарга С.Цэрэнжамц нар болон уг төслийг хэрэгжүүлэх Мон Корей инженеринг ХХК-ны захирал Б.Осоргарав нарын хүмүүс оролцож үг хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )