Гадаад валютын ээлжит дуудлага худалдаа боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

2015 оны аравдугаар сарын 06-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас  ирүүлсэн 1990.50-1994.5 төгрөгийн ханшаар 18.8 сая ам.доллар, 311.52-313.26 төгрөгийн ханшаар 84.5 сая юань худалдан авах саналыг үндэслэн, Монголбанк 13.6 сая ам.долларыг 1992.00 төгрөгийн хаалтын ханшаар, 50.5 сая юанийг 312.49 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.

Энэ өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 63.028 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 20.0 сая юанийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top