Хөгжлийн 250 сая ам.долларын зээлийн асуудал яригдаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

Манай улс эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Дэлхийн банк болон “Азийн хөгжлийн банк”-нд хөгжлийн зээлийн хүсэлт гаргаад байсан юм.

Энэ дагуу Дэлхийн банк 100 сая америк долларын, харин “Азийн хөгжлийн банк” 150 сая долларын урт хугацаатай хөгжлийн зээл олгох асуудал яригдаж байна. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл эдийн засаг тамирдчихаад буй энэ үед амь тариа болж, зарим нэг хүлээгдэж байгаа бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэх боломжтой болно хэмээн үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top