Аж үйлдвэрийн чуулган болно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 08

“Монголд үйлдвэрлэв” нэртэй аж үйлдвэрийн чуулган аравдугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо болно.

Энэхүү чуулган монголд анх удаа зохиогдож байгаагаараа онцлог төдийгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчид, эдийн засагчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл бүхий өргөн цар хүрээг хамарч байгаа юм.

“Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” нь “Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүд”, “Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, “Худалдааны бодлогоор үйлдвэрлэлийг дэмжих нь: Хүндрэл ба боломж”, “Аж үйлдвэрийн салбарын технологи ба хүний нөөц”, “Аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулах боломж” зэрэг сэдвийн хүрээнд чуулах аж.

Түүнчлэн чуулганы үеэр хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга хийгдэх бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрэх зорилго дор гадна, дотны төлөөлөгчид санал, бодлоо солилцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top