Газрын тосны газрын өгч байгаа мэдээллээр улсын хэмжээнд 40 гаруй хоногийн шатахууны ердийн хэрэглээний нөөцтэй байна. Нефть импортлогч компаниуд дор хаяж 30 хоногийн нөөцтэй байх Засгийн газрын тогтоол бий. Тэр ч утгаараа шатахууны нөөц хангалттай байна гэж Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн ярьж байна
Манай улс өнгөрсөн сарын эцсээр А-80 автобензин 58, АИ-92 автобензин 49, дизелийн түлш 36 хоногийн нөөцтэй байжээ. Эдгээр нь 43 хоногийн шатахууны ердийн хэрэглээг хангана гэж Газрын тосны газрынхан хэлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )