Монголбанк наймдугаар сарын төлбөрийн тэнцлийн статистик судалгааг гаргаад байна. Үүгээр урсгал тэнцэл 358 сая америк долларын алдагдалтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 72 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд, барааны гадаад худалдааны дансны ашиг 662 сая америк доллараар өсч, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 512 сая доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.
Хэдийгээр урсгал тэнцэл өнгөрсөн оны мөн үеэс 72 хувиар буурсан ч, 358 сая америк долларын алдагдал гэдэг өндөр тоо. Тиймээс үүнийг бууруулахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх нь оновчтой талаар Дэлхийн банкны эдийн засагч н.Даваадалайгаас манай сурвалжлагч тодруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )