280 гаруй компанид нийт 175 тэрбум төгрөг өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Өнөөдөр болж байгаа УИХ-ын нэгдсэн чуулган 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд, “Засгийн газартай гэрээ хийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн хэдэн ААН мөнгөө авч чадаагүй байна вэ. Үүнийг тодотголоор өгч чадах уу. Хэдий хэмжээний мөнгө олгогдох ёстой вэ” гэсэн асуултыг атвьсан юм.  Үүнд Сангийн сайд Б.Болор “Сүүлийн 6 жилийн асуудал энд яригдана. Мөнгөө аваагүй 280 гаруй компанид нийт 175 тэрбум төгрөг өгөхөөс 132 тэрбум төгрөгийг векселээр гаргасан. Зарим ААН-ийн материал дутуу байгаа. Гэхдээ энэ мөнгө  гарна” хэмээн хариулсан юм. Эндээс харвал өөрийн хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэсэн ч төрөөс  хөрөнгө зардлаа авч чадаагүй байсан компаниудын асуудал үндсэндээ шийдэгдээд байгаа бололтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top