Цагааннуурт шатдаг хийн үйлдвэр байгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь эдийн засгийн чөлөөт бүсэд шатдаг хийн үйлдвэр байгуулахаар болов.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн А.Бакей Канад Улсын төлөөлөгчидтэй саяхан хэлэлцэж тохиролцсон, удахгүй мэргэжилтнүүд нь ирж судалгаа хийх юм байна.

Уг чөлөөт бүсэд үйлдвэр үйлчилгээ явуулах боломж бүрдсэн ч аймаг орон нутгийн хүмүүс энэ ажилд зориглон оролцохгүй байна гэж чөлөөт бүсийн захиргаанаас мэдээллээ. Ийм байдал бүсийн харуул хамгаалалт, гаалийн алба бүрэн бүрэлдээгүйгээс шалтгаалж байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top