Энэ оны эхний есөн сарын байдлаар инфляци 2.6 хувиар өссөн гэдгийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Есдүгээр сард инфляци өмнөх сарынхаас 0.8 хувиар буурсан байна. Харин жилийн өмнөхтэй харьцуулбал, 4.9 хувийн өсөлт гараад байна. Монголбанк энэ онд инфляцийг 7 хувьд барих зорилт дэвшүүлсэн.
Инфляци буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өсөхөд 1.4 нэгж буюу 28.7 хувийг хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ, 0.9 нэгж буюу 17.7 хувийг орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнийн өсөлт бүрдүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )