УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүд Ерөнхий сайдад Ч.Сайханбилэгт Оюутолгойн асуудлаар асуулга тавьсан. Асуулгын хариуг өнгөрсөн баасан гарагийн үдээс хойших хуралдаанаар өгсөн юм. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсэг дүгнэлтээ намын бүлэгтээ танилцуулах юм байна. “Оюутолгой” компани Өмнөговь аймгийн гурван суманд жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Энэ санхүүжилт нь зардалд сууж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, хандив нэрийдлээр манай мөнгөөр хөрөнгө оруулчихаад түүнийг нь зардалдаа суулгаж байна. Тэгэхээр Дубайн гэрээг эргэж харах хэрэгтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж буй аж.
Сэтгэгдэл ( 0 )