Долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 13

Монголбанкны өргөн барьсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх юм. Харин Сангийн яамнаас зарим яам агентлагуудыг цөөлөх бодлого барьж байгаа хэдий ч алдагдлыг гурван хувиар тооцсон нь эдийн засагт том дарамт авчирна гэж эдийн засагчид шүүмжилж буй.

Ирэх оны мөнгөний бодлогод инфляцийг 6-7 хувь, долларын ханшийг 2030 төгрөг байхаар, зэсийн ханшийг 5137 байхаар Сангийн яам тооцжээ.

Харин дотогшлох долларын урсгалууд татарснаар Монголын дотоодын зах зээлд зарагдаж байгаа долларын ханш 1998-2002 төгрөгийн хооронд хэлбэлзсэн хэвээрээ байна. “ Найман шарга” зах дээр нэг долларыг 1998 төгрөгөөр, харин арилжааны банкууд 2000-2002 төгрөгөөр зарж байна. Мөн экспортын орлого буурсан нь долларын ханшид нөлөөлж байгаа голлох шалтгаануудын нэг аж. Тиймээс гадаад валютын ханш өдөр ирэх тусам өсч, харин төгрөгийн ханш он гарсаар  30 хувиар унажээ. Долларын ханш цаашид бага зэрэг буурах болов уу гэсэн хүлээлт байна. Учир нь Худалдаа хөгжлийн банк олон улсын хөрөнгийн зах зээлд  Засгийн газрын баталгаатай 500 сая долларын бондыг  дахин амжилттай арилжсан гэх мэдээлэл бий. Гэвч нөгөө талдаа энэ жилийн байдлаар хөрөнгө оруулалт дөнгөж 44 сая доллар, улсын төсвийн орлого 800 орчим тэрбумаар тасарсан нь долларын ханшид сөргөөр нөлөөлж буй юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Balmad tord(219.142.147.161) 2015 оны 10 сарын 13

tosov aldagdaltai garahaas yaahav dee erh medeltnuud degesduuleed helvel barga l sar algasahguigeer del;hiigeer tenuulchilj baina Ed chini tusgaar ulsiin nereer ondor hangamjtai yavaa sh dee .Yama mani met shig 250$-iin buudald buuhguish dee. Hedeer ch tosov hiisen iim mayagaar avirlah yum aldagdaltai l garch taarna. Oorsdiinhoo urelgenees bolj aldangtai garsan tosvoo bidnees eldev tatvar guvchuur nemj avah,Esvel toriin alban haagchdiin tsalin hasah gedeg nereer tosvoos tsalinjdag emch nariin tsaling hasdag nemeh baital shuu.

0  |  0

Damn (108.247.248.150) 2015 оны 10 сарын 13

MGL bank gej dampuu gazar bainaa. Heden jil naiman sharga, tsetseg tuv gesen heden gazraar valutiinhaa hanshiig togtoolgoh gesen iym be. Iim baihiin bol MGL gej baigaad yaahiin ter naiman shargdaa ochij niileldee MGL bankniihan

0  |  0
setgel(202.21.115.82) 2015 оны 10 сарын 13

YU CH HIIJ CHADDAGUI , GADNAAS HAMAG UMAA AVCH BAIGAA TSAGT DOLLARIIN HANSH USSUUR BAIH BOLNO

0  |  0
Top