Хөх цавд хөрөнгө оруулна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 13

 “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Засгийн газраас Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гэрээнд гарын үсэг зурах эрх олгожээ.

“Монголын алт” компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төслийг цаашид “МАК Цемент” компани хэрэгжүүлэхээр гэрээний төсөлд тусгажээ.

Төслийн компанийн хэрэгжүүлж буй Хөх цавын цемент-шохойн үйлдвэр жилдээ 900 000 тонн чулуунцар, РС 62.5, ОРС 52.5, ОРС 42.5 төрлийн  1 045 000 тонн цемент, 100 000 тонн барилгын болон металургийн сайн чанарын шатаасан шохой үйлдвэрлэнэ. Төсөл хэрэгжиж эхэлснээр татвар, хураамж хэлбэрээр улсад нийт 961.9 сая ам.доллар буюу жилд дунджаар 32.1 сая ам.доллар төвлөрүүлж, 500 орчим монгол иргэн ажлын байртай болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top