Төсвийн орлогын 63 хувийг зөвхөн зээлийн хүүнд өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 13

 Өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Төсвийн хэлэлцүүлгийн явцад дурдагдаж буй баримт нотолгоогоор бол ирэх оны төсөвт зээлийн болон зээлийн үйлчилгээний төлбөр ихээхэндарамт учруулахаар байгаа гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын тооцсоноор ирэх онд Монгол Улс төсвийнхөө орлогын 63 хувийг зөвхөн зээлийн хүү, зээлийн хүүгийн үйлчилгээний төлбөрт өгөх нөхцөл байдал үүсээд байгаа гэнэ. Энэ нь төсвийн тэн хагасаас их хувь хэмжээ гэсэн үг.  Иймд ирэх оны төсвийн алдагдлыг 0 хувьтай батлах ёстой гэж үзэж байгаа ажээ. Үүний тулд төр данхар бүтцээсээ салж, Засгийн газар 2015 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эхэлж 9 яамтайгаар ажиллах ёстойг гишүүд сануулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.117.114) 2015 оны 10 сарын 14

Төсөв гэж АН шоу хийж байна аа, сонгуульд бэлдэж

0  |  0
Top