Хасбанк шинэ стратегийн хөрөнгө оруулагчтай болно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 13

 Өнөөдөр Монголбанк Канадын Үндэсний Банкийг ХасБанкны шинэ хувьцаа эзэмшигчээр бүртгэж зөвшөөрөл олголоо. Энэ стратегийн хөрөнгө оруулалтыг ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/-ээр дамжуулан хийж байгаа бөгөөд энэ нь гадаадын арилжааны банкнаас Монголын банк санхүүгийн салбарт хийж байгаа анхны хөрөнгө оруулалт юм.

Энэ хөрөнгө оруулалтыг Канадын банкны салбарын зохицуулагч өөрийн зүгээс мөн зөвшөөрөх ёстой. 

Канадын Үндэсний Банк нь охин компаниудын хамт Канадын санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг  тэргүүний корпорациудын нэг юм. 20 мянга гаруй ажиллагсадтай энэ банк 2.4 сая иргэд, харилцагчдад өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. 

ХасБанк нь санхүүгийн иж бүрэн үйлчилгээг тэгш байдлаар хүргэх зорилготой ТСН-ийн хамгийн том охин компани бөгөөд Монголын арилжааны дөрөв дахь том банк юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top