Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 13

Өнөөдөр  гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас  ирүүлсэн 1990.00-1993.70 төгрөгийн ханшаар 9.4 сая ам.доллар, 313.00-314.25 төгрөгийн ханшаар 129.0 сая юань худалдан авах саналыг үндэслэн, Монголбанк 5.0 сая ам.долларыг 1993.10 төгрөгийн хаалтын ханшаар, 80.5 сая юанийг 313.88 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.

Энэ өнөөдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 39.028 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top