Улсын хэмжээнд нийгмийн даатгалын санд өр авлага үүссэний улмаас дансаа хаалгасан 3000 гаруй байгууллага байгаа аж. Эдгээр байгууллагууд нь хуульд заасан хугацаандаа буюу хоёр сараас дээш хугацаанд тайлан тооцоогоо өгөөгүй аж.Улмаар улсын байцаагчид хуулийн дагуу арга хэмжээ авсан нь энэ аж.
Үүнээс гадна татварын өртэй 5438 ААН мөн дансаа хаалгажээ. Тухайлбал оны эхний есөн сарын байдлаар татварын өртэй 3854 байгууллага, тайлан тооцооны өртэй 1584 татвар төлөгч байгаа юм. Эдгээр ААН-ээс улсын төсөвт 223.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой аж.
Албаны хүмүүсийн хэлж буйгаар нийгмийн даатгалын санд орлого бүрдүүлж байж тэтгэвэр, тэтгэмж тавьдаг учир орлогоо бүрдүүлэхийн тулд хуулийн дагуу ийм арга хэмжээ авдаг хэмээн тайлбарлаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
ta nar dansiig haachihar mongoo ali dans ruugaa hiij ta nariin neheed baigaa shantaajnii avilgiin mongiig ogoh ve? harin ch dans n cholootei baij mongo n orj irj ergeldseneer orondoo ogh um uldeh baih tehgui bol ta nar ch um avch chadahgui tend ajiillaj baigaa nogoo engiin zugeer l ajlaa hiij abisan humuus helmegdeh bus uu liuvarchin tavariinhaan. ingehed ta nar gansuh dargaasaa dansiig n haaj baigaad tatvar avch chadsan uu
Ogt tuldgvi luivarchidas av
Hamag iumaa tatvart ugchihuur iygaaraa ajilladgiin.