BIM-ийг Монголд нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 20

Барилгын үйлдвэрлэл бол олон мэргэжилтнүүдийн оролцооноос бүрддэг салбар юм. Өнөөдөр “Олон  улсад BIM  нэвтрүүлсэн тэргүүн туршлага” сэдэвт олон  улсын семинар болж байна. Энэхүү семинар нь  хоёр өдөр  үргэлжлэх  ба “Билдинг Смарт  Монгол”  ТББ-ын санаачилга Барилга хот байгуулалтын  яам, Их Британий элчин сайдын  яамны дэмжлэгтэйгээр  зохион  байгуулж байгаа ажээ.

Олон  улсын семинарын үеэр Их Британи, БНСУ, Сингапур, ОХУ зэрэг орнуудад BIM-ийг хэрхэн нэвтрүүлсэн арга, туршлага хуваалцаж “Билдинг смарт Монгол” ТББ, Их Британий “Gradonarchitecture” LLC  нар хамран ажиллах  санамж бичигт  гарын  үсэг зурсан юм. Мөн семинарын хоёр дахь өдөрBIM-ын загвар төсөл дээр хэрхэн ажиллах үзүүлэн сургалт явагдаж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн байна.

BIM нь барилгын мэдээлэлтэй загварчлал буюу бодитоорбаригдах  барилгын  цахим  хэлбэр  юм. Энэ нь олон улсад  нэвтрээд  байгаа  дэвшилтэт  технологи ажээ.

BIM-ийг нэвтрүүлсэнээр Монголын  барилгын  салбарт үсрэнгүй дэвшилт  гарах юм.Барилгын  мэдээллийн нэгдсэн загварчлалыг нэвтрүүлж дэлхий  нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлага үүсээд байна. Манай салбарын  төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд   дэмжиж  нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна  хэмээн  Барилга  хот  байгуулалтын  дэд сайд  Г.Байгалмаа  нээлтийн үгэндээ онцолсон юм.  Ташрамд  дурдхад  өнгөрсөн долоо  хоногт BIM-ийн  асуудлаар Сингапур  улсад  олон улсын синпозиум болсон ба Монгол  улсыг  төлөөлж  Барилга  хот  байгуулалтын  сайд З.Баянсэлэнгэ  оролцоод  иржээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dama(110.17.10.73) 2015 оны 10 сарын 26

BIM gej yag yu ve tailbar uguuch

0  |  0
Top