Уул уурхайн салбар улсын төсөвт эхний 9 сарын байдлаар нийтдээ 827,9 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэхээс 794,6 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Энэ нь төлөвлөгөөт зорилтоо 96 хувь биелүүлсэн гэсэн үг. Газрын тосны салбарын хувьд эхний 9 сарын байдлаар 213,7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс төлөвлөгөөгөө 60 гаруй хувийн биелэлттэй байна. Ингэж буурсан нь үнийн дүнгийн бууралттай холбоотой гэдгийг төсөв хэлэлцэх үеэр салбарын сайд нь тодотгожээ.
Сэтгэгдэл ( 0 )