Ирэх онд инфляцийг 7 хувьд хадгална

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 22

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ үеэр Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал  хийсэн танилцуулгадаа  “Монгол Улсын эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал царцах үзэгдэл ирэх онд ч үргэлжлэх магадлалтай. Иймд энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангаж, банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглүүлж, ирэх онд инфляцийг 7 хувьд хадгалах, цаашид 5-7 хувийн түвшинд тогтвортой байлгах нь зүйтэй хэмээн үзсэн" гэж дурдсан юм.

Хууль санаачлагчийн болон байнгын хорооны танилцуулгатай холбогдуулж гишүүд 2016 оны төсвийн тухай багц хуультайгаа мөнгөний бодлого хэр уялдсан, мөнгөний бодлогыг төсөв хэлэлцэх үеэр давхцуулан хэлэлцэх зөв эсэх, банкны хүүг одоогийн түвшнээс бууруулах бололцоо байгаа юу гэх зэрэг асуудлыг тодруулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан,  “Дэлхий дээр монгол шиг өндөр хүүтэй банк санхүүгийн байгууллагатай газар байхгүй. Дэлхийн улс орнуудын банкны хүү 3-5 хувьтай байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Toochino yarij sur(124.126.191.117) 2015 оны 10 сарын 27

imfeliatsiig 7 huvi barih yum uu? Esvel baival zohih toog bodoj tavichihaad 7 baival zuitei geed loozun yarij baina uu?! Erhem bankir Zoljarga guai. Ooh ch bish bulchirhai ch bish 2-dmol utgaar yarihaa bolioch deeTodorhoi yarildaa

0  |  0
Toochino yarij sur(124.126.191.117) 2015 оны 10 сарын 27

imfeliatsiig 7 huvi barih yum uu? Esvel baival zohih toog bodoj tavichihaad 7 baival zuitei geed loozun yarij baina uu?! Erhem bankir Zoljarga guai. Ooh ch bish bulchirhai ch bish 2-dmol utgaar yarihaa bolioch deeTodorhoi yarildaa

0  |  0
Top