165.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 30

Энэ оны эхний 9 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 33.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 24.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 3.5 тэрбум төгрөг, бусад орлого 5.0 тэрбум төгрөг байна.

Газрын тосны газар нийт 132.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.Үүнээс газрын тосны орлого 128.8 тэрбум төгрөг,бусад орлого 3.6 тэрбум төгрөг байна.

Уул уурхайн сайдын багцын орлого нийт 165.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

Уул уурхайн сайдын багцын  ирэх оны орлого 272.2 тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд Сангийн яамнаас 302.2 тэрбум төгрөгөөр буюу 30.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн УИХ-д өргөн бариад байна. Үүнээс 263.2 тэрбум төгрөг буюу 87.1 хувь нь газрын тосны орлого,  29.2 тэрбум төгрөг буюу 9.7 хувь нь Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс орох орлого байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top