Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 10-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар ОСҮИ 10-р сард 7.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.0 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -10.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.5 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 18.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.03 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.6 хувиар буурсан байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 1.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.2 хувиар, оны эхэн үеэс -12.7, өнгөрсөн оны мөн үеэс -14.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Сэтгэгдэл ( 0 )