Нийслэлийн Удирдлагын зөвлөл хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 13

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан одоо Хангарьд ордонд эхэлж байна.

Уг хурлаар Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Шинэ суурьшлын болон авто замын төсөл, газар, цахилгаан, дулааны хүчин чадлыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан худалдах ажлыг зохион байгуулах тухай, Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэх тухай, Гэр хорооллын хороодод орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ашиглалтад ороогүй зөөврийн ус түгээх байруудыг зориулалтаар нь ашиглуулах тухай, “Эрүүл мэндийн салбарын хөгжил-5” төслийн хүрээнд Улаанбаатар хотод барихаар төлөвлөсөн эмнэлгийн хог хаягдлын төвлөрсөн байгууламжийн газрын асуудлыг шийдвэрлэх тухай, Хаврын тохижилтын ажлын явцын талаар мөн Улаанбаатар хотод нисдэг тэрэгний талбай байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top