“Нутгийн ганц гацаа” 13 жилийн дараа дэлгэцнээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 24

Урлагийнхан дундаа залуу авъяаслаг найруулагчид тооцогдож байгаа Д.Эрдэнэбулганын дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох  “Нэг өдрийн дайсан” уран сайхны кино энэ сарын 26-нд бүх кино театрын дэлгэцнээ гарах гэж байна.

“Нэг өдрийн дайсан” уран сайхны кино нь “Plus motion picture”-ын дэлгэцийн хоёр дахь бүтээл бөгөөд уг киноны гол дүрд жүжигчин Ш.Доржсүрэн, Т.Билэгжаргал болон дуучин С.Хишигжаргал нар тогложээ.  Инээдмийн жанрын адал явдалт уг кинонд 13 жилийн өмнөх  “Х-Түц” продакшний хошин шогийн "Нутгийн ганц гацаа” хэмээх дүрээрээ СТА жүжигчин Ш.Доржсүрэн дахин эргэн ирэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top