Леонардо ди Каприо энэ өвөл Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 21

“Оскар”-ын шагналт, нэрт жүжигчин Леонардо ди Каприо энэ өвөл Монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Учир нь тэрээр өнгөрсөн жил Нью Йорк хотод болсон “amfAR” дуудлага худалдаанаас Шведийн нэрт аялагч, судлаач Йохан Эрнст Нильсонтой хамт Монгол руу аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллараар худалдаж авчээ. Энэ нь 200 сая төгрөг гэсэн үг юм. Тухайн өдрийн дуудлага худалдаанд Монгол руу аялах тасалбараас гадна Энди Уорхолын цуглуулгад байсан Элизабет Тейлорын гэрэл зураг зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс тавигдсан бөгөөд Л.Ди Каприогоос гадна Ума Турман, Роберт Де Ниро, Пэрис, Ники Хилтон, Хайди Клум, Адриана Лима, Диана Крюгер нарын алдартнууд оролцон үнэ хаялцжээ. Худалдаанаас орсон орлогыг ДОХ өвчнийг судлах Америкийн төвд хандивласан байна.   

 Леонардо ди Каприогийн хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тухай өгүүлэх Холливудын шинэ кинонд дүр бүтээхээр болсон бөгөөд зураг авалт нь тун удахгүй эхлэх гэнэ. Тиймээс энэ өвөлдөө Монгол нутгаар аялах эрхийн бичгээ ашиглахаар төлөвлөж буйгаа саяхан өгсөн ярилцлагадаа цухас дурьджээ. 

 

С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top