Энэ жил 54 настай жүжигчин Жорж Клуни жүжигчний мэргэжлээ орхихоор болжээ. Тэрээр шүтэн бишрэгчиддээ хөгширч байгаагаа дахин, дахин харуулж байснаас урлагаас хөндийрсөн нь шулуухан гэж үзэж байгаа гэнэ. Саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа мань эр “Камерууд хүний царайг ямар тод авдаг гээч. Хичнээн залуу хүний дүрд тоглосон ч гэсэн нууж чадахгүй. Энгийн нүднээс нууж болно, харин камерууд бүр илүү болгож авахыг яана” гэх мэтээр яриад, цаашид найруулагчаар ажиллах бодолтой байгаагаа илэрхийлжээ.
С.Алдар
Сэтгэгдэл ( 0 )