Хайрын гүмүда цэцэг дэлгэрсэн хатан салхины сэвшээ..

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

/Шинэ номын танилцуулга /

Ерөөл билэг нь тэгширсэн энэ сайхан урт шаргал намрын өдөр уншигч олон та бүхнийгээ, дуу хуурын нутаг Дундговь аймгаас төрөн гарч буй авьяас билэгт залуу яруу найрагч А.Сүглэгмаагийн “ХАЙРЫН ГҮМҮДА” “ХАТАН САЛХИНЫ СЭВШЭЭ” гэсэн хос номтой, танилцуулж байгаадаа баяртай байна. “ХАЙРЫН ГҮМҮДА” номын өмнөтгөлийг алдарт сэтгүүлч, зохиолч Б.Ойдов маань бичсэн байна. Тэрээр “Удган модны жимсэнд нэрсэн янаг хайрын гүмүда” хэмээн дуун алдах зууртаа, цэл залуугаараа үг хэл найруулга нь цэгцэрчихсэн ийм нэгэн авьяаслаг бүсгүй Монголын яруу найрагт омог бардам хөл тавьж байна. Бонус, канон, лизинг, шок, люкс, хаус, оффис гэх мэтийн харь үгээр харилцаж, монгол үгээ ч зүгээр хэлчихэж чадахгүй “Зогсожийна. Явжийна” гэх болсон чамирхал дийлсэн өнөө цагт эртний сайхан монгол үгээ орчин цагийн хэмнэлд тохируулж, үнэнхүү бадам аялгуулан дуурсгаж буй А,Сүглэгмаад уншигч бүхний өмнөөс талархъя. Ёстой л удган модны жимсэнд нэрсэн янагийн дарс лугаа.. хэмээсэн бол “ХАТАН САЛХИНЫ СЭВШЭЭ” номонд нь МУСГЗ До.Цэнджав ах маань бичихдээ “Шүлэг минь” шүлэгтээ өөрийнхөө философийг:

Хайр минь

Хагацал минь

Хачин их өвдөлт минь гэж хэлжээ. Чи өвдөлт гэдгийг жигтэйхэн онож мэдэрчээ. Ерөөс шүлэг найраг бол зүрхний өвдөлт, шарх юм шүү дээ.Зүрх сэтгэл өвдөхийн дээдээр найргийн тогтонгошлыг эвдэж байж их найргийн хөсөг урагшлах ёстой. Одоо л чи зүрхээ чагна, өөрийгөө чагна. Зүрхний өвдөлт, гуних баясахын чинээнд чи амьдрах ёстой, би үүнийг ганцхан чамд бус залуучууддаа зориулан хэлж байгаа юм шүү хэмээн дотоод сэтгэлийн нандин утсаа хөндөн, сургамжит үнэн үгээ харамгүй өчжээ. Энэ дашрамд Эрхэм дүүгийн уран бүтээлийн зам дардан байж, Номын цагаан буян дэлгэрэх болтугай гэсэн сэтгэлийн ерөөлөө өргөн дэвшүүлье!


Хэнтийн Батхүү
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МНГЛ(202.21.118.98) 2016 оны 11 сарын 01

Хайр минь Хагацал минь Хачин их өвдөлт минь гэж хэлжээ, Сэтгэлийн үнэ, харууслыг

0  |  0
Top