Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар Чингис хааны одонт хамгийн залуу эрхэм боллоо.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын эл өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.
Тэгвэл өнөөдөр энэхүү эрхэм шагналыг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээлээ.
Г.Ариунбаатар нь өнгөрсөн долоодугаар сард сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гран при шагналыг хүртсэн билээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 5 )
Дуудээ баяр хургэе, торийн хишгийг дааж яваарай Харин миний дуу аль эрт биеэ тоочихсон байсан шуу, туунийгээ засаарай
BAHARHAJ BAINA.UHAANTAI BAIGAARAIDAA GEJ HELIE. SAIHAN CH ZALUU,SAIN MUNDAG DUUCHIN.
Uhaantai chadaltai mundag zaluud ulam amjilt huseye.Uuruu uhaalag hunleg baigad shagnal hunddene gej yu baihav dee. Ulam uragshaa!
БАЯР ХҮРГЬЕ
Шагнал хүнддэх вий дээ!