Британийн ханхүү Харри Америк жүжигчин Меган Марклтай болзож байгаа гэж “Sunday Express” мэдээлжээ. Меганыг “Suits” киноны Rachel Zane-ий дүрээр таних бизээ.
Хосууд харилцаагаа албан ёсоор зарлаж амжаагүй байгаа төдийгүй олон нийтэд мэдэгдэхээс ихэд болгоомжилж байгаа аж.
Учир нь Харри ханхүүд эзэн хааны угсаа, сонин хэвлэлийн бай болж явдаг учир хайрт бүсгүй нь орхиж явсан гашуун түүх бий. Тиймдээ ч энэ удаад харилцаандаа сэв суулгахыг үл хүсч, болгоомжтой хандаж байгаа гэнэ.
32 настай ханхүү Харри өмнө нь хуульч бүсгүй Челси Дэви болон жүжигчин Крессида Бонас нартай болзож байсан билээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Сэтгэгдэл ( 0 )