Брэд Питт шүүхэд хандлаа

2016 оны 11 сарын 05

Зургаан хүүхдийн эцэг Брэд Питт баасан гарагт салалттай холбоотой асуудлаар шүүхэд хандав. Тэрбээр хүүхдүүдээ эхтэй нь хамт хууль ёсоор асран хамгаалах эрх хүссэн байна. Өнгөрсөн есдүгээр сард Анжелина Жоли салах өргөдлөө өгч удалгүй зургаан хүүхдээ зөвхөн эхийнх нь асран хамгаалалтанд өгөхийг хүссэн юм.

Энэ бүх хугацаанд Брэд Питтийн зүгээс ямар нэгэн үйлдэл хийгээгүй байсан бөгөөд хоёр сарын дараа хамтын асран хамгаалах эрх хүссэн нь энэ аж.

Хосууд 15 настай Мэдокс, 12 настай Пакс, 11 настай Захара, 10 настай Шило, найман настай ихрүүд Вивиене, Нокс зургаан хүүхэдтэй бөгөөд тэдний салах гол шалтгааныг хүүхдүүдтэй нь холбон тайлбарладаг.

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top