Загварын тайзнаа өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр гарч ирж, охид бүсгүйчүүдийн шүтээн болсон сайхан бүсгүйчүүдийн нэг бол яахын аргагүй топ модель Пүрэвсүрэн. Тэрээр нэг хэсэгтээ загварын тайзнаасаа хөндийрч нам гүмхэн амьдрах болсонд нь загвар сонирхогч фэнүүдийнх нь сэтгэл гонсгор байсан юм.
Тэгвэл топ модел Пүрэвсүрэн маань тун удахгүй зохион байгуулагдах Азийн шилдэг дизайнер Отгонжаргалын "O Couture-2017 High fashion show"-ны тайзнаа дизайнерын дахин давтагдашгүй тансаг даашинзыг амилуулснаар загварын тайзнаа эргэн ирэх таатай мэдээ чих дэлдэж байгааг та бүхэнтэй хуваалцахад таатай байна.
Дизайнер Отгонжаргал нь зөвхөн тусгай үйлчлүүлэгчдийн захиалгаар цор ганц гоёлын даашинз бүтээдэг хувцас загварын Hаute Couture чиглэлээр бүтээлээ туурвидгаараа загварын ертөнцөд алдартай авьяаслаг дизайнер юм.
Зөвхөн түүний торгон мэдрэмж, ур ухаан шингэсэн үнэ цэнэтэй тансаг даашинзаар гоёдог эрхэмсэг хатагтай, гоёмсог бүсгүйчүүд хэдийнээ бий болсон бөгөөд уламжлал болгон зохион байгуулдаг "O Couture High fashion show"-аас олон бүсгүйчүүд шинэ жилийн гоёлын даашинзны чиг хандлагаа тодорхойлдог уламжлалтай болжээ.
Дизайнер маань энэ удаагийн шоугаараа Garden of Eden collection-оо танилцуулах бөгөөд олон олон сюрприз дүүрэн гайхамшигтай үдшийг та бүхэнд бэлэглэхээр зорьж байна.
Шоу 2016 оны 11-р сарын 12-ны өдөр Corporate convention centеr-т болно. Эрхэмсэг ноёд хатагтай, гоёмсог бүсгүйчүүд та бүхэн цорын ганц дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй тансаг урлагийн бүтээлийг тольдож, гоёлын даашинзны чиг хандлагатай танилцан мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлэхийг хүсвэл "O Couture-2017 High fashion show"-нд тавтай морилоорой.
Сэтгэгдэл ( 4 )
Amjilt husiye.Uneheer siahan medee baina.
Gaihaltai. Amjilt husey
Puujee mash goyo haragdaj bna. Dizainer ni mundag yumaa. Iim daashinz gants udaa umsuj uzehsen
ЗӨВ ШҮҮ