Ирээдүйн тэргүүн хатагтай Меланиа Трамп АНУ-ын түүхэнд хамгийн анхны нүцгэн зургаа авахуулсан тэргүүн хатагтайгаар тодроод байгаа билээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж эр нөхөр Доналд Трамп нь 45 дахь ерөнхийлөгчөөр нэгэнт тодорсон тэр цаг мөчид Меланиа ялалтыг нь тэмдэглэж 3990 долларын үнэ бүхий брэндийн хувцсаар гангарчээ.
46 настай Меланиа Трамп Ралф Лорены 2016 оны хаврын цуглуулгаас дөрвөн мянган долларын үнэтэй нэг мөртэй цасан цагаан торгон жампсьют худалдан авчээ.
Сонирхолтой нь өнгөрөгч долдугаар сард Хиллари Клинтон Ардчилсан намын Үндэсний хуралд оролцохдоо мөн Ралф Лорены цагаан өнгийн хослол өмссөн байсан юм.

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )