Дэлхийн гоо сайхны тэмцээнд орос бүсгүй түрүүлжээ

2016 оны 11 сарын 12

Орос бүсгүй Эльвира Лесничая нөхөртэй бүсгүйчүүдийн дунд зохиогддог Mrs.Top of the World 2016 олон улсын гоо сайхны тэмцээний ялагч болсон байна. Энэ тэмцээний эцсийн шалгаруулалт Энэтхэгийн Нью-Дели хотод болсон аж.

Олон улсын гоо сайхны тэмцээнд ялсан тухайгаа Санкт-Петербургийн оршин суугч бүсгүй өөрийн Инстаграмм-даа мэдээлжээ. Түүнийг тэмцээнд оролцох үед нөхөр, хүү нь хамт байсан гэнэ.

 

 

Mrs. Top of the World тэмцээн 2013 онд анх Юрмала-д зохиогдож байжээ. Энэ удаа уг тэмцээн 11-р сарын 6-11-ний өдрүүдэд зохиогдсон бөгөөд түүнд дэлхийн 16 орны бүсгүйчүүд оролцсон аж. 

Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.126.91.218) 2025 оны 03 сарын 13

Гоё хүүхэн юмаа

1  |  0
Top