Тиффани Трампын удаан хугацаанд үерхэж байгаа Жаст Дрью брэндийн дизайнер Андрю Уоррен найз охиноо хамгаалах болно гэдгээ инстаграмаар мэдэгджээ. Тиффани бол Доналд Трампын хоёр дахь эхнэр Марла Мэйплийн охин юм.
Тиффанигийн аав Доналд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш охиныг нь онлайнаар доромжилж заналхийлсэн мэссеж их ирдэг болсон гэнэ.
Тэрээр “Фэйсбүүкийн найзууд чинь чамайг үзэн ядаж, гэр бүлийнхнийг чинь алуулахыг хүсч байна гээд төсөөлөөд үз л дээ. Хүмүүс үзэл бодлоо хүчтэй илэрхийлдгийг би мэднэ гэхдээ Тиффани миний хамгийн сайн найз учир би зүгээр хараад сууж чадахгүй нь. Тэр нэг ч удаа хүн гомдоох зүйл хийж байгаагүй, бас миний мэдэх хамгийн сайхан, шударга хүмүүсийн нэг. Хүмүүс түүний хэн болох, ямар үзэл бодолтой вэ гэдгийг огт мэдэхгүй байж үзэн ядаж, дайрч довтолдог. Энэ бол Трамп, Хиллари эсвэл хэн нэгнийг дэмжсэн утгатай зүйл биш юм. Харин хүмүүсийг ямар нэг пост бичихээсээ өмнө сайн бод гэсэн үг болохоос улс төрийн утга агуулаагүй. Миний найз улс төрийн дайнд хэлмэгдэх вий гэсэндээ найзыгаа өмгөөлж байгаа юм” хэмээсэн байна.
У.Маргад

Сэтгэгдэл ( 0 )