МУГЖ Д.Алтанхуягийн нэрэмжит балетийн улсын анхдугаар уралдаанд хот, хөдөөгийн 120 хүүхэд бүртгүүлээд байна

2016 оны 11 сарын 12

Монгол Улсын БСШУС-ын сайдын ивээл дор, “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, МУГЖ, Соёлын элч, Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан 2016 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 

Монголын ирээдүйн балетын бүжигчдийг нээн илрүүлэх, төв болон орон нутгийн театрын бүжигчид, улсын болон хувийн сургуулийн суралцагчдад Монголын болон дэлхийн бүжгэн жүжгийн өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулан эзэмшүүлж, улмаар бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, дэлхийн тавцанд бүх л салбарт өрсөлдөх иргэн бэлтгэх зорилго бүхий тус уралдаанд төвийн болон орон нутгаас бүжгийн урлагт сонирхолтой балетын урлагаар хичээллэж буй 6-8, 9-11, 12-14 болон 15-18 насны бүх хүүхдүүд гоцлол болон ганцаарчилсан ангилалд оролцох боломжтой юм.

Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн 120 гаруй хүүхэд уралдаанд оролцохоор бүртгүүлээд байна.

Уралдаанд оролцсон наймаас дээш насны хүүхдүүд 2016 оны 12-р сарын 17-25-ны хооронд зохион байгуулагдах “Цөмөөхэй-2016” бүжгэн жүжигт оролцох эрхтэй болох юм.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(59.153.113.9) 2016 оны 11 сарын 12

ЗӨВ ШҮҮ

0  |  0
Top