АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбумтан Дональд Трампын анхны эхнэр Ивана Трамп АНУ-аас Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болохыг хүсч байгаа гэнэ. Тэрээр The New York Post сонинд ярилцлага өгөх үедээ, өөрөө тухайн үеийн Чехословак улсад төрсөн, тухайн хэлийг чөлөөтэй эзэмшсэн учраас энэ албан тушаалыг сонирхож байгаа тухайгаа мэдэгдсэн байна.
Ивана өөрийн бичсэн номуудын ачаар дэлхий дахинд хэдийн танигдсан учраас өөрийн экс нөхрийн нэр төр түүнд төдийлөн шаардагддаггүй гэдгийг онцлон дурдсан аж. Харин түүний мэдэгдэлд Прагын зүгээс тэр дор нь хариу барьсан аж: Чехийн ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Трампын экс эхнэр элчин сайдаар томилогдвол маш таатай санагдах болно гэдгээ илэрхийлээд амжсан байна.
Дашрамд дурдахад, Дональд Трамп, Ивана нар 15 жил хамт амьдраад, 1992 онд гэр бүл салсан билээ.
Д.Мөрөн

Сэтгэгдэл ( 1 )
худлаа байхаа, Trump-аар оролдох гэж ядах юмаа.....