”Авьяаслаг монголчууд” шоунд гологдсон М.Дүгэрсүрэн уран бүтээл хийхээр боллоо

2016 оны 11 сарын 15

“Авьяаслаг Монголчууд-2016” шоуны шилдэг 32 оролцогчоос шөвгийн наймыг тодруулах дугаар өчигдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 13-нд явагдсан.

Тус дугаарын төгсгөлийн мөчид үзэгчдийн мессеж саналаар Б.Шижирбат ялагч болж, удаах байруудад Б.Ихэрсувд, М.Дүгэрсүрэн нар тунаж үдсэн ч шүүгчдийн саналаар Б.Ихэрсувд шоуг үргэлжлүүлэх болсон.

Шүүгчдийн уг шийдвэрийг үзэгчид төдийлөн дэмжээгүй бөгөөд “төрмөл авьяасыг” үгүй хийлээ гэж байгаа.

Гэвч М.Дүгэрсүрэн оролцогч шоуг үргэлжлүүлэх боломжгүй болсон ч уртын сайхан дуугаараа монголчуудынхаа сонорыг мялаах боломжтой боллоо. Тодруулбал, дуучин Д.Жавхаасайхан түүнтэй уулзаж хамтран уран бүтээл хийх болсон байна.

Энэ талаар Д.Жавхаасайхан фэйс хуудсаараа  “Монгол байх, Монгол хүн байхын хамгийн том дархлаа бол өв уламжлалаа дээдлэхэд оршдог болов уу. Энэ том дархлааг жаахан ч гэсэн сэдрээсэн Дүгэрсүрэндээ сайн сайхныг хүсэн ерөөе. Уртын  дуугаа нутаг усныхаа залуучууд, үр хүүхдүүддээ зааж сургаж, түүчээлэн өртөөлөөрэй.” Хэмээгээд  М.Дүгэрсүрэнтэй хамтарсан шинэ уран бүтээлээрээ удахгүй уулзана гэдгээ дуулгалаа.


Д.Тамир

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Хоое энэ тэтгэврийн хөгшин заль даа Ер нь зайлсан ч болсон Шүүгчид маань харин залуу ирээдүйтэй тэр охиныг авч үлдэж Дүгэрсүрэн 40 хүрсэн бол тэтгвэрийн хөгшин тальхи залилсан бай даа

1  |  0
Өвгөн(122.201.24.42) 2025 оны 03 сарын 13

Монгол ардын уртын дуу гэж ийм л байдаг гэдгийг ёстой л үзүүлсэн. Алдарт уртын дууч Нямлхагва, Жаахан шаргын Лхамба гээд уртын дууч эрэгтэйчүүд ”Улаан номонд” орсон юм шүү. Одоо Жавхаасайхан гайгүй дуулж байна. Хамтран тоглох болсонд баяр хүргэе. Ийм сайхан авьяасыг өдий болтол илрүүлээгүй Өвөрхангайн театрынхан ёстой л 0000 тэг юм. Манай хөдөөгийнхний найр наадам ийм л гоё. Нэг комментод: Давгаа аваргын зодог тойлах ёслолд дуулсан хүн мөн шиг бна гэсэн байсан.

1  |  0
irgen(49.0.160.83) 2025 оны 03 сарын 13

Oligtoi shyygchgyi .

1  |  0
зочин(202.9.43.70) 2025 оны 03 сарын 13

Чимгээгийн буруу ш дээ, Чукагийн амыг үргэлж дагадаг

1  |  0
çî÷èí(202.179.22.169) 2025 оны 03 сарын 13

Æèíõýíý ìîíãîë àâüÿàñ ãýæ òýð áàéõ äàà ×èìãýý ÷óëóóíáàè 2-ã ø¿¿ã÷ýýñ õàñüÿ ÿëàíãóéà ×èìãýý áîë óðëàãèéí òàëààð ìýäðýìæ ìýäëýã áàéõã¿é õóäëàà ø¿¿ãýýä áàéíà Óã íü ¿çýã÷äýä òàíèí ìýäýõ¿éí õ¿ì¿¿ñò ººðèéãýý íýýí ñîðüæ ¿çýõ òîì áîëîìæ îëãîñîí ñàéõàí íýâòð¿¿ëýã áàéñàí þì Äýýðõè 2 ø¿¿ã÷èéí àëäààòàé ø¿¿ëòýýñ øàëòãààäæ íýð õ¿íä íü óíààä ýõëýâýý ßàíà äàà òà õî¸ð çàéãàà òàâüñàí íü äýýð äýý Õýðýâ öààø ø¿¿õ áîë ìîíãîë ¿íýð ¿íýðòñýí àâüÿàñíã äýìæýýðýé ãàäíû äóóã õàçãàé äóóëàõ ÷ Ìîíãî àâüÿàñ áèø ãýäãèéã óõààð

1  |  0
Дэмжигч(103.229.122.250) 2025 оны 03 сарын 13

За болж дээ, энэ сайхан авъяасыг орхиж болохгүй ш дээ. Хамтын уран бүтээлд амжилт хүсье!

1  |  0
долгор(103.10.22.47) 2025 оны 03 сарын 13

дуучин Жавхаасайханд баяр хүргэе урлаг тэр дундаа ардын их урлагаа мэддэг түүний төлөө жинхэнэ зүрх сэтгэлээ өгсөн мэргэжлийн хүний үзэл бодол гэдэг үнэхээр өөр байдаг юм байнаа та 2 тоо амжилт хүсье

1  |  0
зочин(124.158.93.130) 2025 оны 03 сарын 13

ямар сайхан юм бэ, сайхан дуучин мэргэжлийн дуучинтай хамтраад уран бүтээл хийх болсонд их баяртай байна, та бүхэнд амжилт хүсье

1  |  0
үнэнхүү(202.9.41.126) 2025 оны 03 сарын 13

Энэ шоуд давтагдашгүй авьяастай дэлхийд ч тун цөөн байж болох нэг хүн бол Мөнхсайхан л байлаа. Хайран хүнийг хасчихлаа. Уртын дуу яахав. Байдаг л нэг найрын дуучин харагдсан. Би ч бас энэ чинээ дуулчихдаг л юм. Харин мөөгийг хийх байтугай төсөөлж үл чадмой.

1  |  0
L.Otgonsuren(81.200.55.229) 2025 оны 03 сарын 13

Mongol humuun burt zayaadaggui hovorhon, tseel hooloigooroo delhiig gaihashruulj hediinee ehelsen M.Dugersuren ”Avyaaslag Mongolchuud” temtseenii yalagch boloogui l biz. Ter gol bish. Uran buteeliin urt holin ayandaa ulam ih amjilttai, hairtai buhenteigee hamt jargaltai baihin eruuliig devshuulie!

1  |  0
Даариймаа(202.126.88.13) 2025 оны 03 сарын 13

Миний дүү ямар мундаг юм бэ монгол авьяасыг дэмжиж байгаа тань баяр хүргье бас баярлалаа гарах уран бүтээлийг тань тэсэн ядан хүлээнээ

1  |  0
Алгирмаа(202.21.106.103) 2025 оны 03 сарын 13

Ер нь авьяаслаг монголчуудыг шүүж чаддаггүй ш дээ Чимгээ Чукаа 2. өмнөх жилийн 2 мундаг хөгжимчдийг бас л шүүж чадаагүй. баахан бацаануудыг шалгаруулж балайтсан.

1  |  0
Алгирмаа(202.21.106.103) 2025 оны 03 сарын 13

Дэлхийд гайхагдах монгол авьяастан чинь энэ Дүгэрсүрэн байсан юм даа. Дахин тэр балай нэвтрүүлгийг үзэхгүй.

1  |  0
Shuugch nart(122.201.31.218) 2025 оны 03 сарын 13

uneheer gaihaltai hooloi, daanch buruu shuult baisan, haramsaltai, Mongol tumnii baharhal urtiin duugaa delhiid taniulah bodlogo barij shuuuj chadahgui bol shuugch hiigeed yugaa hiine be, uneheer haramsaltai, busad uzuulbert Mongoliin ov ulamjlaliig haruulah neg ch zuil bhguie.

1  |  0
SSA(122.201.31.218) 2025 оны 03 сарын 13

Mongoliinhaa baharhal unetei ob ulamjlal bson Urtiin duugaa delhiid taniulah gants hun uldlee dee gej bodoj btal shuugchid maani daanch bogino uhaanaar shiidber gargalaa. daanch haramsaltai, gehdee ard tumen tuuniig songoson, ardiin huu bas demjij bna, saihan medee bna, amjilt husey

1  |  0
zochin(122.201.31.218) 2025 оны 03 сарын 13

bayar hurgey zob shiidver bna. hasagdahad ni mash ih haramsaj blaa, amjilt husey

1  |  0
bi(27.123.214.90) 2025 оны 03 сарын 13

Ashguidee bolj

1  |  0
Mongol zurh(202.9.43.4) 2025 оны 03 сарын 13

Amjilt husie

1  |  0
Зочин(150.129.143.86) 2025 оны 03 сарын 13

Жавхаасайханд баярлалаа. Урлагийн Янжинлхам бархан ургэлж ивээж байх болтугай

1  |  0
Amjilt(122.201.31.192) 2025 оны 03 сарын 13

Amjilt husye. Chi chadnaa.

1  |  0
Usa(76.16.174.6) 2025 оны 03 сарын 13

Amjilt huseye.Uneheer mundag duuchin bolnoo.Hamar sharhiraad uilmaar ch um shig bolh bsan uneheer goy.Temtseen bol temtseen .Ter ohin ch uneheer mundag.Ulam amjilt huseye

1  |  0
Эрдэнэтулга.Су(122.201.22.145) 2025 оны 03 сарын 13

Сайхан мэдээ б.на даа.Амжилт хүсье ээ.

1  |  0
зочин(112.72.11.116) 2025 оны 03 сарын 13

амжилт хүсье хоёроо сэтгэл догдлон хүлээе дээ

1  |  0
Top