“Дэлхийн мисс”-т өрсөлдөх А.Баярцэцэгийн танилцуулга бэлэн болжээ /Бичлэг/

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 15

АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 26-наас 12 дугаар сарын 18-ныг хүртэл дэлхийн сайхан бүсгүйчүүдийн чуулган буюу “Дэлхийн мисс 2016” тэмцээн болох гэж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг оролцохоор болсон билээ. Тэрбээр тун удахгүй эх орноосоо мордох бөгөөд одоогоор тэмцээнийхээ бэлтгэлийг хангаад тун завгүй байгаа ажээ.

Энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээнд хамгийн олон орон буюу 140 улсын мисс оролцохоор болсон талаарх мэдээллийг тус тэмцээний албан ёсны цахим хуудсанд бичсэн байна.

А.Баярцэцэгийн хувьд өнгөрөгч онд зохион байгуулагдсан “Эх дэлхийн мисс” тэмцээний шилдэг 16-д шалгарч байсан гэдгийг уншигчид санаж буй болов уу. Тухайн тэмцээний үеэр түүний Монголоо сурталчилсан танилцуулга бичлэг нь 225 мянга гаруй хүнд хүрч тэмцээний түүхэнд байгаагүй их хандалтыг үзүүлсэн байдаг. Мисс бүсгүй өөрийн танилцуулга бичлэгийнхээ тухай "Би хөх толботой Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Би цэнхэр гаригийн иргэн болж төрснөөрөө бахархдаг. 2 тэрбум хүн үздэг ДЭЛХИЙН МИСС-н тэмцээнд Монголынхоо сайхныг, гоо үзэсгэлэнг, хатан ухаан, эр зоригийг дэлхийд бахархуулахыг хамгийн ихээр хүсч байна. Тандаг тандаггүй хамаагүй бүх Монголчууддаа уг видеог хүргэе. Энэ тэмцээнээр МОНГОЛ гэдэг нэрийг дэлхийн тавцанд магтуулж, Монгол түмнээ огшуулъя. Хамгийн олон хүн уг видеог үзэх нь "MISS WORLD 2016" тэмцээний шилдэг 10-т үлдэхэд ихээхэн нөлөөлнө. Монголыхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын тулд Та бүхэн доорх видеог үзэж шэйр хийж, сэтгэгдэлээ үлдээгээрэй" гэжээ. 

Мөн тэрбээр “Марко Полоцувралын туслах дүрд тоглосон билээ. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top