“Улаанбаатар” галерейд өнгөрөгч баасан гарагт залуу уран бүтээлч Э.Түвшинтөрийн “Өв” үзэсгэлэн нээлтээ хийсэн. Тус үзэсгэлэн нээгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл 400 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд өнөөдөр үзэсгэлэнгийн хүрээнд “Монгол ахуй ба гэр” нээлттэй уулзалт болох ажээ.
Тус уулзалтад зураач Э.Түвшинтөрөөс гадна Монгол гэрийн бичил загварыг зохион бүтээгч Баасансүрэн оролцож өөрийн уран бүтээлийнхээ онцлог, бүтээл төрсөн санаа зэргийг олон нийттэй хуваалцах ажээ.
Цаг гаруйн хугацаанд үргэлжлэх энэхүү уулзалт 12.00 цагт эхлэх бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй юм.
О.Туяа
Сэтгэгдэл ( 0 )