Шон Пенны хандивын арга хэмжээнд хэн ч мөнгө хандивласангүй

2016 оны 11 сарын 15

Оскарын шагналт жүжигчин Шон Пенн  “Haitian Relief Organization” буяны сангийнхаа хүрээнд жил бүр хандивын үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд түүний үйлдлийг дэмжиж Холливуудын шилдэг жүжигчид болон олны танил хүмүүс өргөнөөр оролцдог.

Ер аливаа хандивын арга хэмжээнд оролцоно гэдэг бол тухайн олны танил хүнд маш ашигтай. Тэрхүү үйл ажиллагааг сурвалжилж буй мэдээллийн хэрэгслээр өглөгч хүн шиг харагдана, нэр хүнд нь өснө. Түүнчлэн үнэгүй хоол, үзэж харах зүйл ч их байдаг гэнэ. Гэвч “Haiti Rising” энэ жилийн арга хэмжээнд оролцсон алдартнууд идэж ууж, үнэгүй тоглолт үзчихээд л яваад өгсөн тухай жүжигчин Шон Пенн ярьжээ.

Тэдний хандивласан мөнгө 25 доллар ч хүрээгүй гэнэ. Жил бүр сайн санааны үйлсийг дэмжиж тодорхой бүлэг хүмүүсээс хандив ирдэг, харин хүрэлцэн ирэгсэд мөнгө хандивладаггүй хэмээн арга хэмжээг зохин байгуулагч Шон ярьсан байна. Өнгөрсөн жил уг арга хэмжээний хүрээнд долоон сая доллар цуглуулжээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ggg(202.9.42.28) 2025 оны 03 сарын 13

Argagui shuudee buunii nohoi baisan yum chin

1  |  0
Top