Сагсан бөмбөгийн шидэлтийн сонгодог, зөв техник үзүүлэн шидэж буй энэ залууг лигийн тоглогч гэж андуурав. Учир нь энэ сагсчин бол үзэгчдийг байлдан дагуулж буй "Авьяаслаг Монголчууд" шоуны авьяас нь ундарсан хөтлөгч Э.Ууганбаяр юм.
Шаггүй сагсчин гэдгээ урлаг, спорт, нийгмийн алдартануудын дунд болсон "Оддын лиг"-ээр нотлон харуулсан авьяаслаг жүжигчин маань энэ удаа төрөлх нутгийнхаа өмнөөс "21 аймгийн Үндэсний лиг"-т өрсөлдөж байгаа юм.
Э.Ууганбаярын хувьд Дундговь аймгийн Мандалговь хотод төрж өссөн бөгөөд эрхэм та түүний тоглолтыг долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад Спортын төв ордонд зохион байгуулдагдаж буй "Үндэсний лиг"-ээс үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )