Опри Винфрэй ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Доналд Трамп өнгөрөгч пүрэв гаригт ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийх үеэр твиттерт эсэргүүцэл үзүүлсэн юм.
Хэвлэлийн зартай хатагтай “Хүн бүр гүнзгий амьсгаа аваад амьдралд итгэ” хэмээгээд Обама, Трамп нарын цагаан ордонд авахуулсан зургийг нийтэлжээ.
Зарим твиттерчид Опрад хариу өгч дэмжсэн бол зарим нь эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Тэрээр “Би сонгуулийн дараа амьсгалж ч чадахаа байлаа. Би түгшүүр, аюул дагуулсан дургүйцлийг мэдрэх болов. Харин тэдний хамтдаа сууж байхыг телевизээр хараад зургийг нь авч “Ерөнхийлөгчөөр сонгогдсон Трампыг Обама нэр төртэй хүлээн авч уулзав” хэмээн бичсэн. Ерөнхийлөгч Барак Обама бол маш энэрэнгүй хүн. Би Доналд Трампын “Обама бол сайн хүн. Би түүний зөвлөгөөг дагах болно” гэж хэлэхийг сонсоод эргээд амьсгалж чадахтайгаа болсон. Харин тэр жиргээ бол алдаа байжээ.
Телевизийн агуу од тэрээр Обамагийн дотны найз агаад 2008 оны сонгуулийн кампанит ажилд нь тусалж байсан аж.
52 настай инээдмийн жүжигчин Ванда Сайкс Бостоны "TD Garden” сувгаар Трампын эсрэг дүгнэлт хийсэн байна.

“Бид анх удаа арьс өнгөөр ялгаварлагч, эмэгтэйчүүдийг гадуурхдаг, гадныхныг үзэн яддаг ерөнхийлөгчийг сонгож байгаа хэрэг биш юм. Үүнийг тэр баталлаа хэмээгээд аймшигтай чангаар үзэгчид рүү хуруугаа гаргаад Трампыг харааж зүхсэн аж.
Сайкс энэхүү үйлдэлдээ тайлбар хараахан хийгээгүй байна.
Харин инээдмийн жүжигчин Дэйв Чаппелл энэ шоунд оролцохдоо Доналд Трампыг магтсан юм. “Миний бодлоор Трампад амжилт хүсэж боломж олгох хэрэгтэй. Сонгууль өгөх түүхэн эрхээ хасуулаад байсан бидэнд тэр эрх олгосон, цаашлаад өөр зүйлсийг ч өгч чадна” гэжээ.

Анх удаа олныг талцуулсан инээдмийн жүжигчний шоунд үг хэлэх эрхийг тэр даруй хассан юм.
Трампын ялалтыг эсэргүүцсэн Лос Анжелесийн мянга мянган оюутнууд сургуулиасаа гарч, түүнийг сонгогдсоноос хойш улс даяар эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн зургаа өдрийг тэмдэглэсэн байна.
У.Маргад

Сэтгэгдэл ( 4 )
Хар авгай ш дээ
Negent l USA g yalj diilj chadahgui yum chini deerelhuuleed l bugsiig n doloogood l suuhas yahav dee kkkkkkk
америкууд хүний цус нулимасаар хооллож байгаагаа мэддэггүй бололтой. энэ хар авгай ч бас цус сорогч юм байна.
БОЛЬЁ ОО