Гурван охин, NMN, Ука, Энэрэл, Цэцэ нэгэн тайзнаа...

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

Монголын хамгийн доргио, хамгийн эмоцтой фэнүүдэд зориулсан “Mongolian youtube hits” шоу тоглолт энэ сарын 18-нд буюу хоёрхон хоногийн дараа “Corporate& Convention Centre”-ийн концертын танхимд 19.00 цагт ганцхан удаа тоглогдох гэж байна.

Та энэхүү тоглолтод ирснээр шоу хөтөлбөрөөр мэрэгшээд буй шилдэг хөтлөгчдийн ур чадварыг харахаас гадна “Youtube”-д хамгийн их хандалттай байгаа шилдэг дуунуудыг дээд зэргийн орчинд тухлан сууж, хүлээн авах боломжтой болох юм.

Энэхүү тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс үзэгч фэнүүддээ хандаж “Бүү хоцор, бүтэл муутай нь хоцорно” хэмээн сануулж байна. Учир нь тоглолтын билет 30 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд та бүхэн энэ үнээр тохилог дээд зэрэглэлийн орчинд дуртай хамтлаг, дуучдынхаа шилдэг уран бүтээлүүдийг хүлээн авах юм. Тиймээс та бүхэн билетээ хамгийн түрүүнд авч, хамгийн тухтай суудлаас тоглолтоо үзээрэй. 

Дашрамд өгүүлэхэд тоглолтын тасалбарыг ticket.mn болоод “Corporate & Convention Centre”-д худалдаалж байгааг сануулъя. Мөн 7704-2222 дугаарын утсаар тоглолттой холбоотой мэдээллийг авах боломжтой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top