АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа Нью Йорк хотноо ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп гэр бүлийн гишүүдийн хамтаар “60 хором” шууд нэвтрүүлэгт уригдан оролцсон юм.
Тус нэвтрүүлэгт Трампын ууган охин 35 настай бизнес эрхлэгч хатагтай Иванка Трамп цагаан өнгийн богино ханцуйтай даашинз өмсөж, өөрийн нэрээр нэрлэсэн 10800 долларын үнэтэй, 18 каратын алттай алмазан шигтгээтэй бугуйвч зүүсэн байлаа.

Харин нэвтрүүлгийн дараа загварын нэгэн мэргэжилтэн сэтгүүлчдэд үнэтэй бугуйвчны дэлгэрэнгүй тайлбарыг цахим шуудангаар илгээсэн аж.
Иванка хэвлэл мэдээлэл, цахим сүлжээнийхний нарийн ажиглалтанд өртөж, өөрийн бизнесийг улс төрийн өндөр хүрээнд сурталчилснаараа ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн хэмээх шүүмжлэлд өртөөд байна.
Олонх нь Иванка энэхүү чухал ярилцлагыг маркетингийн боломж болгон ашигласан гэж үзэж байгаа юм.
Иванка Трамп брэндийн захирал Абигэл Клэм сайн ажилтан ч гэлээ сонгуулийн дараах шоуг ашигласан хэмээн мөн л буруутгагдаад байна.

Иванкагийн хувьд анх удаа өөрийн брэндийн гоёл чимэглэлээ зүүж байгаа хэрэг биш юм. Тэрээр аавынхаа сонгуулийн компанит ажлын туршид өөрийн брэндийн шошготой зүйлсийг өмсөж зүүсэн харагджээ.
Бүгд найрамдах намын нэр дэвшигчийг зарлах хурлын үеэр 138 долларын даашинз өмссөн юм. Энэ мэтээр сонгуулийн компанит ажлын туршид өөрийн брэндийн цуглуулганы олон даашинз, туфльний загварыг үзүүлсэн.
Харин Иванка “Америкийн гоо үзэсгэлэн бол хүмүүс хүссэнээ хийж чаддагт оршино. Би сая сая хүнд тэр тусмаа хэдэн сая америк эмэгтэйтэй санал бодлоо хуваалцахыг хүсч байна. Тэд надад бүтээгдэхүүний шинэ санаа өгч, онгодыг минь хөглөдөг.
Би эмэгтэйчүүдийг бүхий л салбарт чадавхжуулахад нөлөөлмөөр байна үүнийг сонгуулийн кампанит ажлаас ч өмнө эхлүүлсэн.
Улс төрийн зорилгоор ингэж хэлээгүй юм шүү. Аавтай минь улс төрийн үзэл бодлоор зөрчилддөг хүмүүс миний үйлдлийг улс төржүүлэх гэж зорьдог” хэмээн ярьсан байна.
У.Маргад

Сэтгэгдэл ( 1 )
Охин нь одоогийн залуу авгайгаас нь арай дээр юм бнаа тэр залуу авгай нүдэнд хүйтэн энглиш аялага муухай хатуу ёстой сонин эмэгтэй тэргүүн хатагтай болж дэ нөхөр бас тэнэг гажиг америк одоо яана даа