Жүжигчин Г.Золзаяа: Хамгийн үзэсгэлэнтэй найзуудтайгаа “Mongolian youtube hits” тоглолтыг үзнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 17

Монголын хамгийн доргио, хамгийн эмоцтой фэнүүдэд зориулсан “Mongolian youtube hits” шоу тоглолт энэ сарын 18-нд буюу “Corporate& Convention Centre”-ийн концертын танхимд 19.00 цагт ганцхан удаа тоглогдох гэж байна.

Энэхүү тоглолтод Youtube сайтад хамгийн их хандалт авсан шилдэг дуунууд эгшиглэх бөгөөд залуу уран бүтээлч Баярцэцэг, NMN, Энэрэл, Ука, Гурван охин, Цэцэ, Баярцэнгэл, Free zone, Оргил, Зоригт, Хишигдалай, Маргад, Нараа, Маралжингоо, Чойжоо нар тоглолтод оролцох юм.

Та энэхүү тоглолтод ирснээр шоу хөтөлбөрөөр мэрэгшээд буй шилдэг хөтлөгчдийн ур чадварыг харахаас гадна “Youtube”-д хамгийн их хандалттай байгаа шилдэг дуунуудыг дээд зэргийн орчинд тухлан сууж, хүлээн авах боломжтой.

Дашрамд өгүүлэхэд жүжигчин Г.Золзаяа хамгийн үзэсгэлэнтэй найзуудыгаа дагуулаад “Mongolian youtube hits” тоглолтыг үзэх гэж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн байсан юм. Тэрбээр мөн “Монголд ганцхан удаа тоглогдох энэхүү шоуг үзэхийг тэсэн ядан хүлээж байна. Энэ сарын 18-нд “Corporate& Convention Centre”-т уулзацгаая” гэжээ. 

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top