Кивигийн Ука: Өнөөдөр “Corporate& Convention Centre”-т уулзацгаая

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 18

Монголын хамгийн доргио, хамгийн эмоцтой фэнүүдэд зориулсан “Mongolian youtube hits” шоу тоглолт өнөөдөр “Corporate& Convention Centre”-ийн концертын танхимд 19.00 цагт болох гэж байна.

Энэхүү тоглолтод "Youtube" сайтад хамгийн их хандалт авсан шилдэг дуунууд эгшиглэх бөгөөд залуу уран бүтээлч Баярцэцэг, NMN, Энэрэл, Ука, Гурван охин, Цэцэ, Баярцэнгэл, Freezone, Оргил, Зоригт, Хишигдалай, Маргад, Нараа, Маралжингоо, Чойжоо нар оролцох юм.

Та энэхүү тоглолтод ирснээр шоу хөтөлбөрөөр мэрэгшээд буй шилдэг хөтлөгчдийн ур чадварыг харахаас гадна “Youtube”-д хамгийн их хандалттай байгаа шилдэг дуунуудыг дээд зэргийн орчинд тухлан сууж, хүлээн авах боломжтой.

Тоглолтын талаар "Киви" хамтлагийн дуучин Ука "Нэг үеийн мундаг уран бүтээлчидтэйгээ нэгэн тайзнаа гарах гэж байгаад баяртай байна. Тоглолтын билет 30-хан мянга. Хамгийн түрүүнд авсан нь хамгийн гоё суудал дээр тухална. “Corporate& Convention Centre”-т уулзацгаая " гэсэн юм. 

Дашрамд өгүүлэхэд жүжигчин Г.Золзаяа хамгийн үзэсгэлэнтэй найзуудыгаа дагуулаад “Mongolian youtube hits” тоглолтыг үзэх гэж байгаагаа өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн байсан шүү.

Билетийг ticket.mn болоод  Corporate& Convention Centre”-ийн билетийн кассаар худалдаалж байна. 

 О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top