Фото: МУУГЗ Л.Балхжавын ”Миний дуунууд-2016” тоглолт

2016 оны 11 сарын 19

МУУГЗ, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, "Пентатоник" наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын "Миний дуунууд" тоглолт 18 дахь жилдээ танд хүрч байна.

Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай монголын рок поп орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид нэг дор чуулсан тоглолт өнөөдөр 11-р сарын 19-нд 19 цагаас "UB PALACE"-ийн концертын их танхимд болно.

Тоглолтонд МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУГЖ Б.Дашдондог, Хурд хамтлаг, СТА дуучин С.Наран, СТА, хөгжмийн зохиолч Чинбат, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, “Sweetymotion” хамтлаг, “Хар сарнай” хамтлагийндуучин Амармандах, “Номин талст“ хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Баярцэцэг, "Мотив" хамтлагийн дуучин Ганбаатар, Улсын филармонийн гоцлол дуучин Ц.Хулан, дуучин А.Хишигдалай, Э.Соёмбо, "My voice 2015" уралдааны ГранПри шагналт Э.Хосбаяр, Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжим тус тус оролцоно. 

Миний дуунууд хичнээн цаг хугацаа орон зайг туулан танд хүрч, баясал, гуниг ухаарлыг алиныг авчрахыг би таашгүй... Л.Балхжав

ТОГЛОЛТЫН ТАСАЛБАРЫГ WWW.TICKET.MN БОЛОН 1900-1800 ҮНЭГҮЙ ХҮРГЭНЭ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top