ӨНӨӨДӨР: Христийн сүмийн найрал дуучидтай ХАГАС ШИГШЭЭ

2016 оны 11 сарын 20

Өнөөдөр "Авьяаслаг Монголчууд" шоуны хагас шигшээ тоглолтын хоёрдугаар хэсэг "Тусгаар тогтнолын ордон"-оос шууд дамжуулагдан хүрнэ. 

Мөн үзэгчид оройн 19:30 болохыг сэтгэл догдлон хүлээж суугаа биз ээ. 

Өнөөдрийн хагас шигшээд бүжигчин Э.Ууган-Эрдэнэ,

Амьд хөгжмийн "LINKED" хамтлаг,

Найрал дууны "СИОН" хамтлаг,

Турниктэй халуухан залуучууд болох "Хөх толботон" хамтлаг,

Н.Жамьянсүрэн,

Хээгүй яриатай дуучин эмэгтэй Б.Тунгалагтамир,

Реппер Рокит Бэйн алтан баззерын эзэн Э.Энх-Эрдэнэ,

Сонгодог дуу дуулаач Ж.Хишигбат

нарын найман оролцогч өөрсдийн шилдгийн шилдэг үзүүлбэрүүдийг үзүүлэхэд бэлэн болжээ. 

Өнгөрсөн долоо хоногт Б.Шижирбат, Б.Ихэрсувд нар финалд шалгарч үлдсэн. "Moon dance", "Master dance", М.Дүгэрсүрэн гээд шалгарч үлдэх магадлалтай оролцогчдоос хэн нь ч үлдээгүй болохоор өнөөдрийн тоглолтыг ч бас таамаглахын аргагүй юм.

Алтан баззерын эзэнд ч өршөөлгүй гэдгийг шүүгчид харуулсан.

Тайз засал, техник, технологийн хувьд монголын телевизийн урлаг, шоуг шинэ түвшинд авчирч, нүдийг нь нээсэн "Авьяаслаг Монголчууд" шоу эхлэхэд хэдхэн цагийн зай үлдээд байна. Та хэнд саналаа өгөх вэ? 

Б.Энх-Уянга

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрөө(139.5.218.233) 2016 оны 11 сарын 20

Хишиг бат ,Энх-Эрдэнэ 2

0  |  0
Ah n bn aa(139.5.218.233) 2016 оны 11 сарын 20

Энх-эрдэнэ Хишигбат

0  |  0
bagii(202.70.46.212) 2016 оны 11 сарын 20

Uugan erdene. Enh erdene

0  |  0
Би(103.229.123.246) 2016 оны 11 сарын 20

Яг түүн шиг хэзээ гарах бол гэж бодож , хүлээж сууна.

0  |  0
zochin(122.201.24.212) 2016 оны 11 сарын 20

ene hamgiin door bga hun hasagdchaa bzdee

0  |  0
Top