А.Баярцэцэг: Энэ удаагийн тэмцээнд твиттерийн санал их нөлөөтэй

2016 оны 11 сарын 20

Америкийн Вашингтон хотноо болж буй Америкийн Вашингтон хотноо болж буй Miss world 2016 тэмцээнд Монгол Улсыг төлөөлж мисс А.Баярцэцэг оролцохоор болсон билээ. Өнгөрсөн удаад "Эх дэлхийн мисс" /Miss Earth/-т Монгол Улсыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож байсан юм. 

Тэгвэл энэ жил тэрээр өөрийн чансааг дээшлүүлэн "Дэлхийн Мисс 2016" тэмцээнд оролцохоор болжээ. 

Энэхүү тэмцээнд дэлхийн 140 оронд Монгол Улсыг таниулж, сурталчилах боломжтой.

Тэрбээр "Эх дэлхийн мисс - 2015" тэмцээнд 16-д шалгарч байсан. Тухайн тэмцээний үеэр Монголоо сурталчилсан таницуулга видео 225000 гаруй хүнд хүрч тэмцээний түүхэнд байгаагүй их хандалтыг үзүүлсэн юм. Мөн түүнийхээ хажуугаар Нетфелксийн "Марко Поло" кинонд туслах дүрийг бүтээгээд амжсан юм. 

Тэрээр өөрийн багийг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлээд амжсан байна. Энэ нь Монгол Улсын хувьд миссийн тэмцээнд мэргэжлийн баг бүрдүүлж оролцож байгаа анхны тохиолдол аж.

"Дэлхийн Мисс 2016" нь 10 төрлийн шалгуур үзүүлэлтүүдээр оноо өгч шилдэг 25, түүнээсээ шилдэг 10-г шалгаруулдаг. Үүнээс танилцуулага видео, Мултьмедиа болон авъяасын төрлүүд хамгийн өндөр оноог цуглуулах боломжтой байдаг аж.

Хамгийн олон хүн уг видеог үзэх нь MISS WOLRD 2016 шилдэг 10-д үлдэхэд ихээхэн нөлөө үзүүлэх аж. Мөн энэ жилийн хувьд Twitter санал маш хүчтэй дэмжлэг үзүүлэх боломжтой гэнэ. 

Тиймээс Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргахын тулд та бүхэн дээрх видиог үзэж ШЕЙР тултал нь хийгээгээрэй, сэтгэгдэлээ үлдээцгээгээрэй хэмээн хүсчээ.

 

 

 

Б.Учрал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top