“Авьяаслаг Монголчууд” шоуны хагас шигшээд ганц найрал дууны хамтлаг тунаж үлдсэн нь СИОН.
“Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч П.Өнөржаргалын бэлтгэж оруулж байгаа энэхүү хамтлагийг Христийн сүмийн залуучууд хэмээн олон нийт ам муутай байсан.
Харин өнөөдрийн үзүүлбэр тэднийг өөрөөр харуулж чадлаа.
Тэд хагас шигшээд Камертон хамтлагийн дуунуудыг коверлож, мөн ижил өнгийн хувцасаар гангарснаар үнэхээр содон байж чадсан юм. П.Өнөржаргал ч сэтгэл хангалуун байгаа харагдав.
Шүүгчид, үзэгчдэд тэдний үзүүлбэр таалагдсан нь алга ташилт болон хэлсэн үгнээс нь анзаарагдаж байв.
Юутай ч монголын найрал дууг хүмүүс өөр өнцөгөөс хардаг боллоо шүү дээ. Тэдний хувьд хагас шигшээ хүртэл явсан нь том амжилт биш гэж үү.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Мормончууд энгийн ардуудын олон зуун хүүхдүүдэд, засгийн газраас хол давуу дэмжин, хөгжүүлж чадсан хүмүүс шүү. Өөрөөр хэлбэл өдийд хаана юу хийх нь тун бүрхэг байх олон залуусын гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж. Даанч Монгол удирдлагууд нь өөдтэй өнгөрсөн түүхгүй, ёс зүй тааруутай тул олны өмнө гөрч, үүнийг олон нийтэд хүргэж, мэдээлж чаддаггүй нь харамсалтай. Гэхдээ энэ улсууд харин тусалж, дэмждэг америк ах эгч нарынхаа тархийг угаахдаа эсрэгээрээ гаргууд сайн шүү. Масс нь энэ байдлыг сайн мэддэг, ойлгодог гэхдээ л нам гүм...